Миранда Керр 3 дахиа төрнө

 

Миранда Керр 3 дахиа төрнө

 


Уржигдар супермодель Миранда Керр Эван Шпигельд хүү төрүүлж өгснөөсөө хойш 10 сарын дараа бие давхар болсон гэдгээ зарласан билээ. Маргааш өдөр нь Миранда бүсгүй Gruner&Jahr Spa шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, жирэмсэн болсон гэдгээ бататгасан аж. 

Snapchat-ыг үүсгэн байгуулагч Эван, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр асан Миранда нар 2017 оны тавдугаар сард гэрлэсэн юм. Өнгөрсөн оны долоодугаар сард мэндэлсэн Харт хүүгээс гадна Эван, Миранда нар найман настай Флинн хүүг хүмүүжүүлж байгаа билээ. Тэр хүү Миранда болон жүжигчин Орландо Блум нарын дундаас гарсан юм. Миранда, Орландо нар 2010-2013 онуудад гэр бүл байсан билээ.

Эх сурвалж www.wikimon.mn



Холбоотой мэдээ