Б.Жаргалсайханы охин Ж.Мандхай дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдлээ

 

Б.Жаргалсайханы охин Ж.Мандхай дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдлээ

 

Дэлхийг хэн удирдаж байна вэ? Тheculturetrip.com-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр монгол дизайнер Ж.Мандхайг нэрлэгджээ.

Дэлхийг өөрчилж  долоон эмэгтэйн бүсгүйчүүдийн нэг  Ж.Мандхайн "Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч юм.

Тэрбээр "Буян” компанийн үүсгэн байгуулагч, улс төрч Б.Жаргалсайханы охин юм. Ж.Мандхайн Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгсөж, 2014 онд Лондонд өөрийн нэрийн "Mandkhai cashmere” ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулжээ. Лондонд хувцас, загварын чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр давхар маркетингаар суралцаж, мөн нягтлан бодох чиглэлээр ч мэргэжил эзэмшсэн аж.

Түүнийг 2018 оны 11-р сард  Дэлхийн алдартай "Vogue” сэтгүүл онцлосон юм. "Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би өөрийгөө их азтай хүн гэдгээ мэднэ. Би хэзээ ч нийлэг материалтай хувцас өмсөхгүй. Би чинь ноолууран дунд л амьдардаг эмэгтэй шүү дээ. Ноолуур бол дэлхий дээрх хамгийн төгс материал” хэмээн ярьжээ.

 "Мандхай кашмер” брэндийн хувцсыг "Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр, загвар өмсөгч Жижи Хадид, Белла Хадид, "Spice Girls” хамтлагийн дуучин Жери Хорнер, гэх мэт алдартнууд өмсдөг болсон юм.

 Дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэй


Жаргалсайханы Мандхай, Загвар зохион бүтээгч

Рип Жемийсон, "The Dots” сүлжээг үндэслэгч

Мину Вадера, Энтрепренер, "Women on Wheels”-ийн үндэслэгч

Коррина Энтробас, "Bechdel Test Fest”-ийн үндэслэгч

Эйлбе Смит, Наймдугаар нэмэлт өөрчлөлтийг хасах эвслийн удирдагч

Назин Балоч, Кино найруулагч

Ариа Вельш, Их Британийн трансжендер мисс

Эх Сурвалж: Ugluu.mn


Холбоотой мэдээ