Залуу бөхчүүд 12 медаль хүртэв

Залуу бөхчүүд 12 медаль хүртэв

Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын (1997-2002 он) олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн спорт цогцолборт боллоо.

Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярский край, Забайкальский крайгийн 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас "Хасу-Мегастарс”, "Тулгат”, "Женко”, "Хангай хүчтэн” клуб, "Хилчин” спорт хороо, Орхон аймгийн "Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртлээ.  ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД:

 

АЛТАН МЕДАЛЬ:  1. Чинбатын Алтангэрэл - 97 кг

 

МӨНГӨН МЕДАЛЬ:  1. Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг

                                    2.Дамжингийн Батзул - 79 кг   

                                   3. Мөнхбаатарын Цогтгэрэл - 86 кг

                                   4.Баярсайханы Билгүүн - 92 кг

ХҮРЭЛ МЕДАЛЬ:  1. Нармандахын Наранхүү - 57 кг 

                                2. Эрдэнэбатын Төгсжаргал - 61 кг

                                3. Мэндбилэгийн Тэмүүжин - 74 кг

                                4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил - 74 кг

                                5. Дагвадоржийн Оргилох - 86 кг

                                6. Баярсайханы Батзориг - 92 кг

                                7. Содбилэгийн Ган-Эрдэнэ - 125 кг

 

Холбоотой мэдээ