Эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй ААНБ-ын газар эзэмших ГЭРЧИЛГЭЭГ хүчингүй болголоо

Эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй ААНБ-ын газар эзэмших ГЭРЧИЛГЭЭГ хүчингүй болголоо

Ил задгай авто машин худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай 3 хоногийн хугацаатай мэдэгдлийг нийт 62 иргэн, аж ахуйн нэгжид хүргүүлсэн.

Шалгалтаар 62 ИААНБ-аас 16 ИААНБ нь зөрчлөө арилгаж, 46 иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь газрын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргад газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай саналыг хүргүүлсэн.

Улмаар хяналт шалгалтын үр дүнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжаар шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй 2 аж ахуйн нэгж /Баянбогд хайрхан ХХК, МЧГА ХХК/, 3 иргэний /Ч.Г, Д.С, Р.Т/ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Цаашид газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон 5 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг хуульд заасны дагуу чөлөөлөх арга хэмжээ авах болно.

Мөн хяналт шалгалтын хугацаанд зөрчлөө арилгасан 16 ИААНБ, газрын зориулалтыг өөрчилсөн мөн өмчилсөн 31 ИААНБ-д шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хийж, зөрчил илэрсэн тохиолдолд газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлэхээр бэлтгэж байна.

Arslan.mn

 
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Холбоотой мэдээ