Орон сууцтай болдог дундаж нас 47 болж ӨСЖЭЭ

Орон сууцтай болдог дундаж нас 47 болж ӨСЖЭЭ

Судалгаанаас харахад өөрийн хувийн  орон сууцтай болж буй иргэдийн дундаж нас улам бүр нэмэгдэж байна. 1981 онд орон сууц авч байсан иргэдийн дундаж нас 31 байсан бол 2019 оны байдлаар 47 нас болж нэмэгджээ.

Дараах графикаас харахад 2008 оны санхүүгийн хямралаас хойш орон сууц худалдан авсан  иргэдийн дундаж нас  огцом өсжээ. Тодотгоход, АНУ-д орлого багатай иргэдийг орон сууцжуулах зорилгоор банкуудаар дамжуулж  бага хүүтэй зээл олгох үйл ажиллагааг наяад оны сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Орон сууц худалдан авч буй иргэдийн дундаж нас ингэж өөрчлөгдөхөд хүн амын хөгшрөлт, моргейжийн зээлийн хатуу нөхцлүүд, өрийн хэмжээ нэмэгдэж байгаа зэрэг нь нөлөөлж байгаа аж. 

 

Холбоотой мэдээ