Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ

Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39 дүгээр байрны хойд тал, 40 дүгээр байрны зүүн тал, түргэн тусламжийн 102 төвийн авто баазын өмнө талд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон 20 гараашийг Засаг даргын захирамжаар албадан буулгах ажил эхэллээ.

Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Өмнө нь ажил хариуцсан хэлтсүүдээс хууль, эрх зүйн хүрээнд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьсан гараашийн эздэд газрыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлж, өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээллийг зарласан юм.

Тус орчинд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 тоот захирамжаар 6 дугаар хорооны цогцолбор барилга барих 500 мкв газрыг дүүргийн нэр дээр олгосон байдаг.

1graj Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ 1graj1 Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ 1graj2 Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ 1graj3 Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ  1graj5 Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ 1graj6 Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ 1graj7 Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ

СБД-ийн ЗДТГ

Холбоотой мэдээ