Жүжигчин А.Энхжин эхнэртэйгээ эргэн нийлсэн үү

Жүжигчин А.Энхжин эхнэртэйгээ эргэн нийлсэн үү

 

"Шинэ үе" продакшны залуу жүжигчин А.Энхжин Дорнод аймгаас угшилтай айлын ганц хүү гэгддэг. Тэрбээр КУДС-д суралцаж жүжигчин мэргэжлийг эзэмшсэн байдаг. Ийнхүү жүжигчин болох гараагаа хошин шогийн тайзнаас эхэлсэн тэрбээр өдгөө "Этик" продакшинд харьяатай болжээ.

"Галзуу зугаалга”, "Хүний цаана" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож жүжигчний карьераа ахиулж яваа. Харин түүний хувийн амьдрал хараахан төвхнөж амжаагүй гэлтэй. Учир нь тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй Насаатай хайрын романс үүсгэж хөөрхөн хүүтэй болсон. Гэсэн хэдий ч залуу хосуудын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон удаатай.

Харин саяхны нэг өдөр жүжигчин залуу "Дэргэд сууж байгаа энэ залуу л жаргалтай байвал болоо" хэмээн хүүтэйгээ хамтдаа авахуулсан зургаа нийтэлжээ. Тэрбээр хүүтэйгээ хамтдаа аялалд гарсан бөгөөд уг аялалд түүний экс хайрт ч цуг явсан гэнэ. Гэхдээ тэд тус тусынхаа цахим хуудаст аялалын гэрэл зургаас нийтэлсэн бөгөөд эргэн нийлсэн үү гэх олны сэтгэлийн асуултад хариулт үл өгчээ. Тэдний эргэн нийлсэн эсэхийг цаг хугацаа харуулах биз.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
http://dorgio.mn/p/114462

Холбоотой мэдээ