Шуурхай мэдээ :

- Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байна

- Хөвсгөлийн Ханх суманд 4.4 магнитуд хүчтэй газар хөдлөлөө

- Г.УНДАРМАА: ЗАЛУУЧУУД АЖИЛ ГОЛОХГҮЙ ХИЙВЭЛ САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ ДҮҮРЭН БАЙНА

- Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

- Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна

- “Хүнс комплекс”-оос Имартын “Хөх шошго” хөтөлбөрийг дэмжиж, талархлаа

- SocialPay аппликэйшн ашиглан авто гарам дээр төлбөрөө дижиталаар хялбар төлөөрэй

- Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна

- “Улиастай” голын усанд суусан автомашинаас иргэдийг эсэн мэнд гаргажээ

- Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-23 см даван үерлэж байна

- Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ

- Төрийн одон, медаль гардууллаа

- ЭМЖЖ эмнэлэгт чихний дөрөө яс солих хагалгаанд орсон иргэн нас барсан ноцтой хэрэг гарлаа

- Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

- ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЯВУУЛЫН АМБУЛАТОРИ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

- ЭЕШ-ын “Даалгаврын сан” цахим хуудас ажиллаж эхэллээ

- ТАНИЛЦ : “COVID-19 ERSDEL” СИСТЕМИЙГ АШИГЛАХ ЗААВАР

- Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

- Израилд бүтээсэн эм цар тахлын эсрэг 100 хувийн үр дүн үзүүлжээ

- ИРГЭД, ААН-ҮҮДЭЭС ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ХҮСЭЖ БАЙНА

МАН ялж, АН ялагдсан шалтгаан

 

 

 

Парламентын 8 дахь удаагийн сонгууль болж, өнөөдөр УИХ-д сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардаж авлаа. Энэ удаагийн сонгуулиар  МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авсан.  Энэ бол  олон нийт өнгөрсөн 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагаанд онц дүн тавьсан явдал байв. Нийслэлд АН харьцангуй их суудал авдаг байсан. Гэтэл энэ удаагийн сонгуулиар МАН-аас нийслэлд л гэхэд 24 хүн нэр дэвшээд 22 нь ялалт байгууллаа. Энэ нь урьд байгаагүй буюу 91.7 гэсэн өндөр хувьтайгаар ялалт байгуулсан тохиолдол болов.  Үүнийг Засгийн газраас утааг бууруулсантай шууд холбон тайлбарлаж байна. Учир нь нийслэлд нэр дэвшигчид сонгогчидтойгоо хийсэн уулзалт бүрд иргэд утааг бууруулсанд талархалтай хандаж,  үргэлжлүүлэн 100 хувь утаагүй болгох захиас хэлж байсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны асуудлаар зоригтой шийдэл гаргаж,  Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нь УУХҮ-ийн сайд байж Тавантолгой түлшийг амжилттай хэрэгжүүлэн утааны эсрэг маш сайн хамтарч ажилласны  хүч.

Ард иргэд нүдэнд харагдаж, гар баригдах бүтээн байгуулалт, хэрэгжүүлсэн ажилд л итгэнэ.  Улаанбаатар хотын утаа өнгөрсөн өвөл мэдэгдэхүйц буурсан. Улаанбаатарчуудын хамгийн их хүссэн зүйл нь утаа бууруулах, цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгах, шинэчлэх байсан. Мөн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зөв бодлого ч хэрэгтэй байлаа. Тэр бүхнийг хийсэн, хэрэгжүүлсэн, эхлүүлсэн.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг эхлүүлж дэд бүтцийг хүлээн авсан, өргөн хэрэглээний шатахууны үнийг 10 жилийн өмнөх үнэд барьсан, иргэдэд Тавантолгойн ордоос олгосон 1072 хувьцаанд ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн,  60 тэрбумаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогод үгүй” гэж хэлж чадан сонгуулийн нэр дэвшилтдээ анхаарсан гээд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Ийнхүү МАН-ын өнөөгийн удирдлагууд болох У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар 100 жилийн босгон дээрээ ирсэн намаа дахин үнэмлэхүй ялалт байгуулуулж барьж чадлаа. Гэхдээ үүний нөгөө талд улстөрийн томоохон хүчин болох АН-ын дотоод хямрал томоохон нөлөө үзүүлсэн гэдгийг үгүйсгэх аргагүй.

Хамгийн гол нь АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө нэр хүндийг унасаныг хүлээн зөвшөөрч, Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар санал болгож байгаагаа зарласан нь олны итгэлийг алдах хамгийн том хүчин зүйл болсон юм.  Мөн нийт нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татаас авсан, дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй, залуусдаа итгэл хүлээлгэн нэр дэвшүүлэхийн оронд гадны бүлэглэлээс олон хүн нэр дэвшүүлсэн гээд олон сөрөг мэдээлэл сонгуулийн өмнө хангалттай гарсан нь ялагдлын том шалтгаан байлаа.