БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэг жилээр сунгажээ

 

 

 

БНАСАУ-ын эсрэг хязгаарлалтын арга хэмжээг Европын холбоо нэг жилээр сунгасан тухай ЕХ-ны Зөвлөл мэдэгджээ.


"Холбооны Зөвлөл өнөөдөр БНАСАУ-ын эсрэг Европын холбооны хориг арга хэмжээнүүдэд багтах хувь хүн болон хуулийн этгээдүүдийн жагсаалтыг баталсан. Эдгээр хувь хүн болон хуулийн этгээдүүдэд авсан хязгаарлалтын арга хэмжээнүүд нь нэг жилийн хугацаанд хэрэгжих болно” хэмээн мэдэгдэлд дурджээ.

 


Одоогоор БНАСАУ-ын эсрэг хамгийн хатуу хориг арга хэмжээ үйлчилдэг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2397 тоот тогтоолд тусгаснаар БНАСАУ-д хийдэг газрын тос болон түүнийг боловсруулах бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлахаас гадна 2019 оны эцэс гэхэд Умард Солонгосын бүх ажилтныг нутаг буцаахыг бусад улс орноос шаарджээ. БНАСАУ-ын эрх баригчид баллистик пуужин, цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр байсан нь ийм хязгаарлалт авах шалтгаан болжээ.

 

Холбоотой мэдээ