"Эрсдэлгүй ирээдүйн баталгаа" уриатай Төрийн банкны ажилчид харилцагчдынхаа мөнгө рүү халдсаар байх уу

 

 

 

 

  "Эрсдэлгүй ирээдүйн баталгаа" хэмээх уриатай Төрийн банкинд сүүлийн үед иргэд итгэл алдарч эхэллээ. Учир нь Төрийн банкны ажилчид харилцагчдынхаа мөнгө рүү халдсан хэрэг хоёр дахь удаагаа гарав. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн банк АТМ-аасаа их хэмжээний бэлэн мөнгө алдсан хэрэг гарч, цагдаагийн байгууллагад бүртгүүлж байв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг, Зурагтын шинэ эцэст байрлах Төрийн банкны АТМ-аас 50 гаруй сая төгрөг хулгайд алдагдсан юм. Цагдаагийн албан хаагчид жил гаруй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсаны эцэст мөнгө хулгайлсан гэмт этгээдийг илрүүлэн цагдан хорьжээ. 

Улмаар уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна. Хэргийг Төрийн банкны ажилтан 30 настай Д гэгч үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдан хорьжээ. Түүнийг ямар шалтгаанаар гэмт хэргийг үйлдсэн, хулгайлсан мөнгөө юунд зарцуулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Өмнө нь Төрийн банкны "Барс" салбарын теллер "Д" гэгч нь өндөр настай хүнийг хууран мэхэлж хадгаламжиндаа мөнгө хийхээр ирэхэд нь хоосон зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж хадгаламжинд нь байсан ТАВАН сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэг гарч байсан юм.

Хэдийгээр цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгасан ч яалт ч үгүй тухайн иргэний гарын үсэг зурагдсан байсан учир хэргийг хааж, тухайн өндөр настан 5 сая төгрөгөөрөө хохироод үлдэж байв. Цуглуулсан мөнгөө алдсан өндөр настан хуулийн дагуу аргагүй байдалд орсон тул Төрийн банкны удирдлагуудтай уулзахаар гурван удаа очсон ч банкны удирдлагууд хүлээн авч уулзах нь битгий хэл халгаагаагүй байна. 

Энэ мэт үйлдэл нь харилцагчдын тус банкинд итгэх итгэлийг сулруулж, харин ч их бага хэмжээгээр дансан дахь мөнгөнөөс нь хумсалдаг юм биш биз дээ гэх хардлагыг төрүүлж байна. Төрийн гэх тодотголтой бүхий л үйлчилгээг өөртөө татан төлөвлөрүүлж байдаг Төрийн банкны ажилтан албан хаагчид нь харилцагчдынхаа мөнгө рүү хэдий болтол халдах вэ...

Эх Сурвалж: Zaluucom

 


Холбоотой мэдээ