Олимпыг дахин хойшлуулахгүй

 

 

Олимпыг дахин хойшлуулахгүй

 

"Ковид-19”-ийн улмаас 2020 оны зун Японы нийслэл Токио хотод зохиогдох ёстой байсан олимпын тоглолт хойшлогдсон билээ. "Ковид-19”-ийн нөхцөл байдал өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Олон улсын олимпын хорооноос зуны 32 дахь удаагийн наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг дуусталх хугацаанд Токио хотод зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарлалаа.

Мөн Олон улсын олимпын хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгдэхдээ "Олимпын наадмыг ямар ч тохиолдолд дахин хойшлуулахгүй бөгөөд "Ковид-19”-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстой”-г цохон тэмдэглэсэн байна. ОУОХ, "Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооноос тамирчдын бэлтгэл, олимпын эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ.

Мөн олимпын наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах магадлалын талаар ярилцаж байсан ч ийм нөхцөл байдал үүсэхгүй байхаар зохион байгуулах хорооны удирдагчдын нэг Тоширо Мүто мэдэгдлээ. Харин наадмын нээлт хаалтын ажиллагааг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлж магадгүй талаар тэрбээр хэлсэн юм.


Холбоотой мэдээ