Б.Найдалаа: ХҮНам сонгуульд оролцоно

 

 

 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тодруулбал, сонгуульд нэр дэвшигчид  өрсөлдөх эрхээ өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос гардан авах юм. 

Гэтэл сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан ХҮНам сонгуульд оролцох боломжгүй болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Учир нь ХҮНамыг сонгуульд оролцуулах эсэх маргаан шүүхэд өрнөж ХҮНамыг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлсэн гэх мэдээлэл байна. 

Бид энэ асуудлаар тус намын дарга Б.Найдалаагаас тодруулахаар холбогдоход "Манай нам сонгуульд оролцоно. Энэ асуудлаар өнөөдөр 11.30 цагаас Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийнэ" гэлээ. 


Холбоотой мэдээ