ЗГ: Хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол гаргалаа

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд 1 байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэжээ. 

Тодруулбал, хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол гаргасан байна.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх "Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуй нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах асуудал болчихоод байна" хэмээсэн байна. 

 


Холбоотой мэдээ