Халдвар авсан иргэн Сонгдо болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлжээ

 

 

 

 Өнгөрсөн бямба гаригийн шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт маш хүнд хүн очиж, үйлчлүүлсэн. Тухайн хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад халдвартай нь батлагдсан учир ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тухайн хүн нь нэгдүгээр эмнэлэгт очихоосоо өмнө хэд хэдэн эмнэлгээр үйлчлүүлж үйлчилгээ авсан байсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрбээр "Тухайн иргэн Улсын нэгдүгээр эмнэлэгт ирэхээсээ өмнө Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тиймээс тухайн эмнэлгийн эмч нарыг тусгаарлах шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Сонгдо эмнэлгийн 6 эмчийг тусгаарлаж, 30 эмч ажилчдад шинжилгээ хийж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 4 хүнийг тусгаарласан. Улсын нэгдүгээр эмнэлгээс 17 хүнийг тусгаарласан. Гэр бүлийн 16 хүнийг тусгаарлан ажиглалт тандалт хийн, шинжилгээ хийсэн. Эхний шинжилгээгээр халдвар илрээгүй" гэлээ. 


Холбоотой мэдээ