17-Р ЖАРНЫ ТӨМӨР ҮХЭР ЖИЛД ОНЦГОЙЛОН ЗАСАЛТАЙ ЖИЛҮҮД

 
 

 
 
–Төмөр Үхэр жилийн харш жилтнүүд ямар засалтай байгаа вэ?
Үхэр жилтэй харш жилтнүүд буюу хонь их харш, нохой, луу бага харш, могой, тахиа ивээл жилийн харш, бар жилтнүүд тэмцэлдэх харш байна.Хонь жилтнүүд "Дүнсэр” буюу "Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.Нохой, Луу жилтнүүд "Шишид” буюу "Бага харш жил” гарч байгаа тул Нохой жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Луу жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулвал сайн.Могой, тахиа жилтнүүд "Ивээл жилийн харш” буюу "Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.Бар жилтнүүд үхэр, бар хоёр тэмцэлдэх харш учраас "Цагаан жил” буюу "Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй. Засал нь Манлын чого, 3 гүрэм, Сахиусны ганшиг уншуул.

Энэ жил суудал өнцөгдсөн хүмүүс ямар засал хийлгэх вэ?
Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.Суудлын өнцгийн заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Шороо, огторгуй, уул, хий гэсэн дөрвөн суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн заслыг хийлгэж, суудлынхаа цээрлэх зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Суудлын өнцгийн нөлөөлөл нь жаахан хатуу байдаг. Шороонд суусан хүн газар лусын үйл үйлдэж болохгүй, огторгуйд суусан хүн өндөр юман дээр гарах, нохой тэжээх, хэл аманд өртөхөөс сэрэмжлэх, ууланд суусан хүн ууланд гарах, өндөр ууланд зорьж явах хэрэггүй. Хий суудалд суухаар барцад саад гараад байдаг.

Холбоотой мэдээ