Орон сууцны төлбөрийн буцаан олголтын материалыг энэ сарын 26-ныг хүртэл хүлээн авна

 

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-наар   дуусгавар болгох байсан ч нөхцөл байдлыг харгалзан хоёрдугаар сарын 26-ныг хүртэл сунгажээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагддаг. Татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн  баримт бичгийн цахим татварын систем /etax.mta.mn/-ээр дамжуулан авч байна.

Энэ сарын 15-ны байдлаар ХХОАТ-ын тайланг  110 мянган иргэн  ирүүлснээс  32  мянган иргэн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлангаа хүргүүлжээ.

/Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2 хувь
  • Хүсэлт
  • Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  • Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

/Оюутан өөрөө ажил хийж төлбөрөө төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр хувь
  • Хүсэлт
  • Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр хоёр хувь
  • Хүсэлт
  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  • ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  • Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  • Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
  • Хөрөнгийн үнэлгээний тайлан
  • ҮХЭХ Борлуулсны хоёр хувийн албан татвар төлсөн баримт
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ хоёр хувь
  • Хүсэлт
  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

Эх сурвалж: Gogo.mn

Холбоотой мэдээ