Хоёр дахь бичлэг цацагдсаны дараа Б.Баасанцогт сураггүй алга болжээ

 

Хоёр дахь бичлэг цацагдсаны дараа Б.Баасанцогт сураггүй алга болжээ

 

Нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнууд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд бөөнөөрөө цугларч, тухайн тоот руу хэд хэдэн эмэгтэй орж буй бичлэг задарсан. Үүний дараа уг бичлэгт гарч буй өмгөөлөгч Б.Баасанцогт "Өдрийн сонин"-д ярилцлага өгч, "тухайн эмэгтэйчүүд биеэ үнэлэгч биш, нэг нь найзтайгаа уулзах гэж ирсэн. Нөгөө хоёр нь түлхүүр өгөх гэж ирсэн. Жирийн уулзалтыг зориуд улс төр болгож сошиалд сэвсэн. Анхнаасаа гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс цугларсан мэтээр харагдуулахыг зорьсон. Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь харин тэнд гүйцэтгэх ажиллагааг явуулсныг нотолж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулаад дараа нь улс төр болгосон энэ бусармаг үйл ажиллагааных нь золиосонд ажлаа хийж явсан хэдэн шүүгч, найз нөхөдтэйгөө уулзах гэж очсон хэдэн эмэгтэйчүүдийн нэр хүнд, амь амьдрал сүйрч байх шиг байна. Энэ их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулсан улс төрийн золиосонд эрдэнэт хүний амь үрэгдчих вий гэж айж байна" хэмээн ярьсан байдаг.

Мөн өөрийгөө ҮАБЗ-д ажилладаггүй, өмгөөлөгч гэж ярьсан ч түүний Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран ажилладаг болох нь тодорхой болж, Төрийн ордонд нэвтэрдэг үнэмлэх нь ил болсон. 

Гэвч энэ ярилцлага нийтлэгдэхээс өмнөх орой нь лифтэн доторх бичлэг задарсан. Тухайн бичлэгт өмгөөлөгч Б:Баасанцогт "Дори" гэх эмэгтэйтэй нэлээд дотно байгаа нь харагддаг. Ингээд маргааш нь сонинд ярилцлага нийтлэгдсэн ч олон нийтэд итгэл үнэмшил өгөөгүй юм. 

Тэгвэл хоёр дахь бичлэг задарсны дараа Б.Баасанцогт сураггүй болсон тухай мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлсэн байна. Тухайн өдөр Б.Баасанцогт нь Хан-Уул дүүрэгт байрлах гэрээсээ гараад, таксины жолоочийн утсаар найзруугаа "амиа хорлоно" гэсэн утгатай гэрээслэл бичгийг явуулаад, сураггүй алга болжээ. Үүнээс хойш буюу энэ сарын 25-ны өдрөөс хойш түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.

 
Zindaa.mn

Холбоотой мэдээ