​Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүлнэ

 

​Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүлнэ

 

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүлж байгаа аж. Шүлснээс вирус илрүүлэх  оношлуур нь хамар залгуурын арчдасаар шинжлэхээс илүү мэдрэг болохыг олон улсын судалгаагаар батлагдсан байна.
Энэхүү оношлуурын төсөл дээр АШУҮИС-ийн эрдэмт өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш ажилласан ​бөгөөд дэлхий нийтэд ашиглаж байгаа PCR-ын шинжилгээний оношлуураас маш олон зүйлээс давуу байгааг туршилтаар баталгаажуулжээ.
Тухайлбал, уг оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадах мэдрэг чанар өндөртэй бөгөөд өнөөдөр хийж байгаа PCR оношлуурын аргаар вирус илрүүлэхэд 5-6 цаг зарцуулдаг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.. Түүнчлэн энэхүү оношлуур нь PCR-аас гурав дахин бага зардлаар хийгдэх тул улсын төсөвт ихээхэн хэмнэлтэй аж.


Холбоотой мэдээ